Амьдраад удсан болон шинэхэн хосуудын ялгаа



1. Нийтлэг сонирхол
Дөнгөж эхэлсэн шинэхэн хосуудын хувьд бие биенийхээ сонирхдог зүйлийг мэдээд урьд өмнө оролдож ч үзээгүй хэрнээ өөрийн эрхгүй татгдах тохиолдол байх ба мөн яагаад ч сонирхдоггүй зүйлийг нь гайхан хүлээж авах зэргээр тун ч адал явдалтай мөчүүд эхэлдэг. Харин удаан амьдарсан хосууд бараг л нэг хүн шиг болсон байдаг. Хөгжим, хоол, хувцаслалт гээд л урьд өмнө тус тусын байсан үзэл бодлууд нэг л мэдэхнээ хэн хэнийх нь хувьд ижилхэн ойлголт болчихсон байна. Алтны дэргэдэх гууль шарална гэдэг шиг аяндаа л бие биендээ уусчихсан байх тул тэднийг “нэг хүн” гэж хэлэхэд дэндүү тохирно оо.

2. Харилцан ярилцах

Бид бүгд л мэднэ дээ. Шинэхэн байхдаа хосууд уулзсан учрал, болзсон болзоо бүхэндээ инээд алдаж, аз жаргалтайгаар элдвийг ярилцан суудаг. Тэд аль болох нэгнийхээ тухай ихийг мэдэж, нүд салгалгүй ширтэлцэх дуртай. Харин удаад ирэхээрээ ухаалаг утсандаа илүү анхаарал тавьж эхэлдэг. Бие биенээ ширтэхээ байж, хоол ирэх зуур утсаа гүйлгэн сууцгаана. Жаахан ч гэсэн сонирхолтой яриа өдөж, анхных шигээ дурлалын оч асаах хэрэгтэйг битгий мартаарай.

3. Амралтын өдөр
Шинэхэн хосуудын хувьд амралтын өдөр бүхэн адал явдалтай аялал, зугаалгаар дүүрэн төлөвлөгдсөн байдаг. Тэд хамтдаа юм бүхнийг туршин үзэж, газлуу солиотой үйлдлээр хөгжилдөхөөс ч буцдаггүй ээ. Харин удсан хосуудын хувьд хэрэг болгон хувцаслаад гадагш гарахаас, хүмүүстэй уулзахаас ч төвөгшөөх бөгөөд бие биенээ налаад буйдан дээр өдрийг өнгөрүүлэх нь таатай санагдах болно. Гэхдээ хуучин шигээ идэвхитэй өнгөрүүлдэг хосууд олон бий гэж найдаж байна.

4. Хэдийд ч хамгийн үзэсгэлэнтэй
Болзоондоо сайхан харагдахын тулд залуухан хосууд үргэлж анхаардаг. Бүсгүйчүүд юу өмсөхөө шийдэх гэж эргэлдэх зуур эрчүүд үсээ гоё янзлах гэж хамаг цагаа толины өмнө барна. Тиймээс хамгийн царай муутай төрхөө эртхэн л харуулчих хэрэгтэй. Тэгэж гэмээнэ үргэлж хөөрхөн харагдах гэж дэмий цаг үрэх шаардлагагүй болно шүү дээ. Үнэндээ удаад ирэхээр бие биедээ хэзээд л хамгийн үзэсгэлэнтэй харагддаг болно. Гэхдээ мэдээж өөрийгөө арчилж, тордохоо больж болохгүй шүү.

5. Дурсгалын зураг
Эхэн үедээ хосууд хамтдаа өнгөрөөсөн мөч бүрийнхээ зургийг дарж, алхам тутамдаа фэйсбүүкт дурсамжийн пост бичнэ. Тэр бүр нь мартаж болшгүй, сэтгэл догдлом байдаг болоод тэр байх л даа. Харин удаад ирэхээр түрийвчиндээ хадгалсан ганц сайхан зураг л хангалттай санагдах болно. Зураг дарахаас илүүтэй орчин тойрноо мэдрэхийг илүүд үзэж, хаа нэг дарсан дурсгалын зургаа хавтас нээгээд хадгалахыг л илүүд үзнэ.

6. Хувцаслалт
Хосуудын цамц, хосуудын майк. Зураг нь нийлдэг, эсвэл адилхан зурагтай гээд л хэн ч харсан хосууд гэж мэдэхээр загварлаг, хөөрхөн хувцсыг залуухан хосууд сонгож өмсөхийг хүсдэг. Харин удсан хосууд бол нэг нэгнийхээ хувцсыг зөвшөөрөлгүй аваад өмсчихсөн л явж байдаг.

7. Унтахдаа
Анхандаа хосууд хамт унтахдаа бие биенийхээ гарыг дэрлэх дуртай байдаг. Ингэх нь илүү хамгаалагдсан мэт энхрий сэтгэгдлийг төрүүлдэг. Гэхдээ цаг хугацаа өнгөрөөд ирэхээр зүгээр л өөрийнхөөрөө унтахыг илүүд үздэг. Гар хөл хаа байх нь хамаагүй, хамгийн эвтэйхэн байрлалаа олоод унтаж өгнө дөө.

8. Маргалдаан
Залуу хосууд маргалдах нь элбэг. Тэд “Чи бууж өгөх ёстой” “Үгүй, чи эхлээд бууж өгөх ёстой” гэсэн хандлагаар жижигхэн асуудлыг дэвэргэж орхидог. Харин удсан хосууд юу гэж маргалддаг гээч? “Би чамд хайртай” “Үгүй, би чамд илүү хайртай” гэж маргалддаг байх нь шүү. Хөөрхөн байгаа биз.

9. Усны өрөөнд
Шинэхэн хосууд хамт амьдраад эхлэхээрээ бүхнийг л хамтдаа хийхийг хүснэ. Усанд хамт орж, нэг нэгнийхээ нурууг угааж өгнө. Хөөсөөр тоглож… Тэгээд эрхлэлдээд, өөр юмнууд бас хийх л байх. “Чи усанд орлоо юу? Ок, би дараа нь оръё.” Нэгнийхээ өмнө биеэ ил гаргахаас ч ичин, юм бүхнийг хэт мэдэрдэг байсныг бодвол удсан хосууд одоо нэг их тоохгүй. Усанд орохоос илүү чухал цаг мөчүүдийг хамтдаа туулсны дараа хайр хаа сайгүй тэднийг дагадаг болно.

Төгсгөлд нь хэлэхэд шинэхэн болон удсан хосуудын алийг нь ч дээрд үзэх гэсэнгүй. Та бүгдийн өнгөрүүлэх мөч, бүтээх дурсамж бүхэн хэзээ ч давтагдахгүй өөрийн үнэ цэнэ, ховор мэдрэмжүүдийг төрүүлж байдаг. Сайхан бүхнээ алдалгүй, харилцаагаа сайжруулан хайр дурлалаа хөргөлгүй, аз жаргалтай амьдралыг бүтээцгээгээрэй.
zazazazaza