Дөлгөөн Сүх гуайн хайрын түүх гэх юмуу да
Дөлгөөн Сүх гуайн хайрын түүх гэх юмуу да 😛 завтай нэг нь уншаарай би лав Lite-аар бичих гэж зовлоо 🙂 Би бол жирийн л нэг өсвөр насны жаал л да гэхдээ өнөөдөр бүр нэг зүйлийг бичмээр байгаад байна хха. Манай найз охин одоо урд сурдаг л да тэгээд санаад ядаж байхад өнөөдөр Март8. Бид 2 эхлээд удаагүй ч миний хувьд бол төгсгөлгүй хайранд эхлэл нь чухал биш гэж бодогдлоо. Анх 2018.01.07нд байхаа би гэдэг хүн чинь нэг найзтайгаа ахындаа бүр уйдаад болдоггүй ядаж байхад хүүхэд харж байсныг хэлхүү. Тгэл LIVE хийхээр боловоо хөөрхий хаха. За эхлэлээ явдаггүй шүү тгэл шууд Зугаатай залуус 😛 . Live анх хийж байсан гэхэд аймар хэл яриа яагаад ч юм хөгжцөн хүмүүстэй инээлдэл надад ч талтай хөөрхий хха. Нэг зүйлийг анзаарлаа. Хятад ханзаар бичсэн нэртэй нэг охин тасралтгүй үзээд байваа. Би ч хэн билээ нүдлээл авсан. Live ч дууслаа нэг хонолоо 2дахь хоног дээр нь өнөө охин чинь өөрөө чат бичээд ороод ирдэг юм байна хха 🙂 би ч яагаад ч юм хүлээж байсан юм шиг байгаан аймар баярлаал. За тгэл явж өглөөдөө. Заримдаа оройжин чатлана хэн нь түрүүлж унтана тэр нь суга эсвэл ногооноо болно. Анх утсаар ярихдаа хоолойг нь сонсоод бүр хайлах шахсан ххи. Ярихгүй юм байхгүй юм юм л ярина хөөрхий хааяаа 2уулаа тус тусын орцондоо гараад хайрын дууг утасны араас дуулж мэдэрцгээнэ ❤ намайг хардана гэж жигтэйхэн тэр нь ч сайхан. За явсаар 1.14нд үерхлээ албан ёсоор эхлүүлвээ. Миний FB ask зэрэг орж болох юм бүрийг л шалгана хартай мангар ❤ миний санаж байгаагаар 4охиныг Block хийсэн байх. Нэг өдөр PC-ээс гараад яриад явж байгаад гэнэт нэг горимын санал байна гэдийн байна хха За ? л гэлээ. Тэгсэн 2дахь өдөр хүрээд ир эсвэл очоод авъя гдин байна 🙂 Би ч баярлах сандрах зэрэгцээд тэгэхгүй яахын Аавтайгаа ирж авна гэхээр хха. Би ч азнаж байгаад л ерөөсөө өөрөө очхоор боллоо. За Цамбаас Хорооллын эцэс таксидаал очлоо хамгийн утгагүй нь өнөө л цэнэг. Хаягийн тогтоож чадаагүй байхад хараал идсэн утас таг. Савчмаар л байж билээ. За нөгөө бүтэлгүй нөхөр чинь өмнө нь явуулж байсан байрных нь зургийг арайчүү нэг юм санаадхав. Нэг ногоон цагаан л байр байсан юмдаг жоохон хачин нэртэй. Явж явж олоод хэддүгээр байрных нь аль орцыг мэдэдгүй тараад явж байсан 4р ангийн байлтай жоохон охиноос өөрийнхөө утасыг барьцаанд өгөөд ярьдаг юм байна хаха цэнэггүйм чинь яахын 😛 . За харин азаар нөгөө эхнэр гуай чинь авчдын байна тэгээл би чинь хэлж байгаам чинь. Осголоо ***-ийн байр мөн биздээ аль орц нь . . . утас унтарцан ингэсэн тэгсэн. Манай хүн утасаараа ярихгүй шууд л 7 давхраас, хөөе сугаа! ❤. . . Хаанаас ч тийм зориг гарсын мэдэхгүй дүүрсэн гээл яваад орвоо хөөрхий. За байз ороод шуудал хадмын сүрэнд дарагдаадхав 😛 . Ганцхан сар ярьж чатлаж байсан байж ийм хөөрхөн охиныг өөрийн болгож тэгтлээ их дурлуулсандаа өөртөө ч итгэхгүй л байлаа. . . Энэ орчлонд туулсан бүхэн минь тэр охинийг л хайрлуулахаар намайг бэлтгэж байсан мэт. Заза эхнэр бид 2ын Б.амьдрал ямар хамаа байхав хха. Нээрээ тэр өдөр бол 2/14 🙂 .
