Наршихаас сэргийлэх ба наранд цохиулсан үед авах шуурхай арга хэмжээ
Зуны халуун улиралд гадаа нар салхинд их явах, аялал зугаалгаар явахад
хамгийн түгээмэл тохиолддог асуудал бол наранд цохиулах, нарших юм. Нарших нь олон сөрөг талтай тул дараах арга хэмжээг авах хэрэгтэй.Наршихаас сэргийлэх арга хэмжээ:
- Байнга ус уух
- Хүйтэн бүлээн шүршүүрт орж биеийн температурыг хадгалах
- Халуун, хурц нартай өдөр урт хугацаагаар болон тур хугацаагаар гадуур гарах, аялал зугаалгаар явах гэж байгаа бол нарны малгай, шүхэр заавал авч өмсөж, хэрэглэж явах
- Шууд нарны тусгалаас хол сүүдэртэй газар амарч тухлах
- Биедээ ус заавал авч явах, нарны малгай болон толгой, хүзүү, нуруугаа үе үе усаар норгож чийглэх
- Нарны халхавч, малгай байхгүй тохиолдолд алчуур норгож хэрэглэх, хатсан тохиолдолд дахин норгож хэрэглэх
- Хурц нартай өдөр час халуун цай, хоол идэхгүй байх, хөргөж идэх
- Архи, согтууруулах ундаа хэрэглэхгүй байх, тохируулан хэрэглэх
- Нарны тусгалтай газарт унтаж болохгүй
- Нарны тос, түрхлэг, нарны шилийг байнга хэрэглэх ингэснээр наранд цохиулахаас гадна наранд түлэгдэх, хэт ягаан тучанд хордохоос сэргийлнэ.
Хүүхэд, хөгшид, идэр залуус гэлтгүй бүх хүн дээрх арга хэмжээг байнга авах хэрэгтэй.
- Наршиж бие нь эвгүйрч, муужирсан хүнийг сүүдэртэй газар оруулан дээшээ харуулан хэвтүүлэх
- Сэнсийг хүйтнээр үлээлгэх, хэт хүйтнээр ширүүн үлээлгэж болохгүй бага багаар дасгаж үлээлгэх
- 2 хөлний доор юм эвж өндөрлөж хэвтүүлэх
- Ус уух - бага хэмжээгээр ойр ойрхон ус уух
- Эмчид үзүүлэх, даралт% зүрх судасны хэвийн үйл ажиллагааг хянуулах
- Нарны шууд тусгалаас холдох
- Наршиснаа мэдэхгүй дур мэдэн эмчийн зааваргүй эм тан ууж болохгүй
Гэрийн нөхцөлд авах үр дүнтэй арга хэмжээ:
- Биеийн халууныг шалгах, 36С хэмд хүрэх ёстой. Үүнээс дээш халуунтай байвал арга хэмжээг үргэлжлүүлэн авна.
- Дээрх аргууд үр дүнгээ өгөхгүй бол яаралтай эмч, эмнэлгийн байгууллагад хандаарай.
Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсч байна.
