ЦАЙ БОЛОН УНДААНЫ ШИЛДЭГ ЖОР
Алимны амтат цай😋🍎🍊🍋
Хугацаа: 20 минут.
Орц: 2,5 литр ус, 80 гр бор сахар, 100 гр үзэм, 30 гр цагаан гаа, 2 ширхэг алим, 1 ширхэг лимон, 1 ширхэг жүрж, 2-3 ширхэг синамон.
Хийх арга: 2,5 литр усанд 2-3 ширхэг синамоныг голоор нь хувааж, цагаан гаа 20 гр, үзэм 60 гр, 1 ширхэг алим жижиглэн хэрчиж хийгээд дунд зэргийн гал дээр 8-10 минут буцалгана. Плитка унтраагаад бор сахар болон 1/2 лимоны шүүсийг шахаж хийгээд сайтар хутгаад 5-8 минут халуун плиткан дээрээ амраана.
(Алимны цай буцалж байх хугацаанд 1/2 жүрж, 1 алим, 1/2 лимоныг өөрийн хүссэн хэмжээгээр жижиглэн хэрчинэ.)
Шилэн гүц болон аягандаа 1/2 жүржийн шүүс шахаж дээр нь хэрчсэн алим, лимон, жүрж, үзэм, цагаан гаа хийж буцалсан халуун алимны цайгаар дүүргэн амтархан уугаарай;)

🍋Нимбэгний цай🍋
Би энэ цайнаас хэзээ ч уйддаггүй юм. Ингээд бичиж байхад хүртэл анхилуун үнэр нь хамар цоргих шиг, дахиад уумаар санагдаж байна:)
Халуун аягатай цайгаа бариад тайван суунгаа сайхан зүйл бодохлоор сэтгэл сэргээд л эрч хүчээр дүүрээд үгүй ээ мөн жаргал шүү.
Орц:
-Нимбэг 3 ширхэг
-Элсэн чихэр 10 хоолны халбага
(Миний хэмжсэн хоолны халбага нь солонгосын гээд савхтайгаа хосоороо байдаг урт иштэй халбага тул хавтгай арай бага гр ордог байгаа. Энэ халбагаар овоолсон нэг халбага элсэн чихэр нь 12 гр байна. Тэгхээр 3 ширхэг нимбэгэнд 120 гр элсэн чихэр орсон гэсэн үг. 3 ширхэг нимбэг нь 350-400 гр жинтэй болно)
Хийх арга:
Нимбэгээ сайтар угаагаад голоор нь нэг хуваана (уртааш нь). Үрийг нь түүж аваад нимгэн хавтгай зүснэ.
Зүссэн нимбэг дээрээ элсэн чихэрээ нэмж хутгаад тагтай шилэнд савлаад хөргөгчинд хадгалаарай. Шилэнд хийхэд нимбэгний шүүс ялгараад нимбэгтэйгээ зэрэгцсэн их шингэнтэй болсон байна. Ингэж бэлдээд тэр дор нь хэрэглэж болно.
Аягандаа бэлдсэн цайны охьноосоо хийгээд буцалсан халуун усаар дүүргээд амтархан уугаарай. Би цайгаа уунгаа нимбэгээ халистай чигээр нь зажилж идэх их дуртай ярих юмгүй сайхан байдаг юм. Аяганд тунаж үлдсэн нимбэг дээрээ дахиад халуун ус хийгээд уусан ч болно.
Нэг аяганд нэг хоолны халбага байхад яг сайхан таардаг байгаа. Гэхдээ та бүхэн өөрсдийн амталгаагаар тааруулаарай.
Хоёрхон орцтой болохоор инээдтэй санагдаад намайг хэтрүүлж бичиж байна гэж бодох вий. Хийгээд л үз. Таны төсөөлж ч байгаагүй сайхан амт гарч ирнэ. Би угаас дүрдэг бэлэн байхуу цайнд дургүй хүн. Гадуур хооллох үедээ нимбэгтэй халуун ус эсвэл зүгээр л ус авдаг:)
Бодит өнгө үзэмжийг нь харуулах гээд зориуд стаканд хийчихлээ. Гэрэлтэж харагддаг шилэн аяга авая даа;)

Анар жимсний цай
Хавар ирлээ шүү бүсгүйчүүдээ!
Анар жимсийг гаднах хальснаас нь салгаж цэвэрлээд саванд хийж нухаад дээр нь элсэн чихэр, лимоны шүүс нэмж хутгаад тагтай шилэнд хийгээд хөргөгчинд хадгалаарай. Энэхүү бэлдсэн цайны охьноос бага багаар буцалсан халуун усанд хийж уувал тун таатай сайхан цай болдог.
Анар нь амин дэм ихтэй амттай сайхан жимс билээ. Тиймдээ ч уг жимсээр гоо сайхны олон бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг. Анар нь элэг төлжүүлж бөөрнөөс хорт бодисыг хөөж хамгаалхаас гадна дархлаа сайжруулж зүрх судасны өвчлөл, хөх, арьс, түрүү булчирхайн хорт хавдраас урьдчилан сэргийлж цусны даралтыг хэвийн болгох, цус цэвэршүүлж биеийн дархлааг бэхжүүлдэг гэх мэт олон талын ашиг тустай хаан жимс юм. Ходоодны хүчил их, шархлаатай хүмүүс анар жимсний шүүсийг ихээр уухыг эмч мэргэжилтнүүд хориглодог байна. Илүү дэлгэрэнгүйг www.gogo.mn сайтаас уншаарай;)
Өнгөрсөн амралтын өдрөөр ууланд алхангаа зам дагуу унасан боргоцой түүгээд хөөрхөн чимэглэл хийчихлээ. Лааны дэргэд тун ч үзэсгэлэнтэй харагдаж байгаа биз:)

Тарвасны ундаа
Халуун зуны сэрүүцүүлэгч, хурц хүнд хоолны даруулга ийм байвал сайхан шүү дээ.
Орц:
-Тарвас
-Мөс
-Элсэн чихэр
Хийх арга:
Тарвасаа яс болон хальснаас нь салгаж цэвэрлээд жижиглэн хэрчээд блендэрдэнэ. Дээр нь мөс болон өөрсдийн амталгаанд тохируулж элсэн чихэрээ тааруулаад мөсөө бутартал дахин блендэрдээд л бэлэн боллоо. 1 стаканд 6-8 ширхэг мөс гэж тооцоолж хийхэд сайхан таардаг. Энэ 400 мл ундаанд нийт 8 ширхэг мөс, 2 ц/х элсэн чихэр, 1 аяга овоолсон хэрчсэн тарвас орсон. Тарвасны амт хэр байгаагаас мөн тухайн хүний хэр чихэрлэг уухаас шалтгаалж элсэн чихэрний орц янз бүр байна. Хийхэд хялбар амттай тарвасны ундааг заавал туршиж үзээрэй. Амжилт;)

Crazy kiwi
Зиа энэ ч бас мах ихтэй хоолны дараа уухад тун таатай хоол хурдан шингээдэг коктейль. Урд нь жүржийн жүүс хийдэг байсан энэ удаад гэрт бэлэн байгаагүй тул хан боргоцойтой фанта хийсэн ялгаагүй л гоё болж байна.
Орц:
-Киви 2 ширхэг
-Лимон 1/4
-Хан боргоцойн фанта 30 мл (хэрвээ гэрт тань жүрж байвал шүүсийг нь шахаад эсвэл бэлэн жүржийн жүүс хийсэн ч болно)
-Мөс 8 ширхэг
Хийх арга:
Кивиг хальслаад голын хатуу цагаан хэсгийг нь аваад жижиглэн хэрчээд лимоны шүүсийг шахаж хийгээд блендэрдэнэ. Дээр нь мөс болон фанта хийж мөсийг бутартал дахин блендэрдээд л бэлэн боллоо. Бүх орцоо нилүүлээд 1 блендэрдсэн ч болно. Энэ орцоор 400 мл коктейль гарна. Өөрсдийн хүсэлд нийцүүлэн лимон, мөс, ундаа, жүүсний хэмжээг нэмэгдүүлж болноо. Амжилт;)

Холимог жимсний смүүти
Манай гэрийнхний хамгийн дуртай смүүти:)
Орц:
-Киви 2 ширхэг
-Тарвас 160 гр (хальс үрийг цэвэрлэсэн байдлаар)
-Жүрж 1 ширхэг
-Лимон 1/3 ширхэг
-Мөс 8 ширхэг
Хийх арга:
Киви, тарвас, жүржийг хальс үрнээс нь салгаж цэвэрлээд шоо дөрвөлжин хэрчиж блендэрт хийгээд нухашлана. Дээр нь мөс болон 1/3 хэмжээтэй лимоны шүүсийг шахаж хийгээд мөсөө бутарч үйрмэг болтол нь дахин блендэрдээд л бэлэн боллоо. Огт элсэн чихэр орохгүй. Энэ орцоор 600 мл хэмжээтэй смүүти гарна. Амжилт;)

Орой смүүти хийж уух үнэн тааламжтай шүү
Энэ смүүтиг мөс, лимоны шүүс хийхээсээ өмнө нялх хүүхдэд өгч болно. Энийг хийх тоолондоо багадаа өгдөг, их дуртай иднээ.
Орц:
-Алим 1 ширхэг
-Тоор 2-3 ширхэг (Жижиг томоос шалтгаална. Жижиг бол 3, том бол 2 байхад болно.)
-Шар лийр 1 ширхэг
-Жүрж 1 ширхэг
-1/4 лимоны шүүс
-Мөс 4-6 ширхэг.
Хийх арга:
Бүх жимсээ хальсалж жижиглээд алимны нухаш шиг болтол нь блендэрдэнэ. Бэлэн нухашнаас хүүхдэд өгөх бол тасалж аваарай. Өөрсдийнхөө уух дээр мөс, лимоны шүүсээ нэмж хийгээд мөсөө бутартал блендэрдээд бэлэн боллоо. Өтгөн санагдвал 3-4 х/х ус эсвэл жүржийн жүүс нэмж болно. Газтай ус байсан ч гоё болно. Амжилт;)

Сармис, нимбэг, зөгийн балтай ТУРААХ ЦАЙНЫ ХАНД
ОРЦ:
зөгийн бал 500 гр
сармис 5-6 хумс
нимбэг 3 ширхэг
ус 1 цайны аяга
ХИЙХ АРГА:
1.Энэхүү хандыг хийхэд танд байгалийн гаралтай сайн чанарын 500гр зөгийн бал хэрэгтэй.
2.Мөн шинэхэн, сайн чанарын 3 ширхэг нимбэг хэрэг болно. Эсвэл нимбэгний хүчил хэрэглэж болно. Ингэхийн тулд 2 хоолны халбага нимбэгний хүчил хэрэгтэй.
3.Эрүүл 5-6 ширхэг сармисны хумсыг хальслаж цэвэрлэнэ. Эсвэл бэлэн органик сармисны хандыг хэрэглэх бол 1,5-2 хоолны халбага хэрэглэнэ.
4.Сармисыг үрж жижиглэн хэрчихээс гадна нүдэж нухаж бэлэн болгоно.
5.Ингээд варианы шилэнд зөгийн балыг хийж, нимбэгний бүх шүүсийг шахаж хийнэ. Мөн үрж жижиглэн хэрчсэн сармисыг хийнэ. Хэрвээ нимбэгний хүчил болон сармисны ханд хийхээр сонгосон бол тус тус заасан хэмжээгээр зөгийн баланд хийж сайтар хутгаж холино. Түүнчлэн нимбэгний үлдсэн хэрчим, хальсыг ч бас хийгээрэй. Энэ нь мөн л тустай.
6.Ингээд агаар орохгүйгээр таглаж хөргөгчинд хийж хонуулана. Маргааш өглөөнөөс эхлэн өлөн дээрээ 1 цайны аяга халуун усанд тураах хандаас 1 цайны халбагыг хийж ууна. Энэ мэтчилэн өглөө, өдөр, оройд хоол идэхээс 1-2 цагийн өмнө ууж заншаарай. Мөн та нэмэлтээр цагаан гаа, гааны навч зэргийг цайндаа хийж ууж байж болно. Гэхдээ элсэн чихэрний төрлийн зүйл бүү хийгээрэй. Энэ нь цайг ямар ч үр дүнгүй болгох болно. Энэхүү тураах цайны дэглэмийг барихдаа өглөө, өдөртөө хүссэн хоолоо идээд оройн хоолонд аль болох хөнгөн хооллож байгаарай. Түүнчлэн фитнесс, эйробикт явж байгаа бол бүр илүү үр дүн өгөх ба биеийг хөдөлгөөнд байлгах нь чухал. Ингэхийн тулд өглөө оройд алхах, гүйх зэрэг нь нэн тустай. Ажилдаа явах, ирэх, дэлгүүр орох зэрэгтээ аль болох алхахыг илүүд үзээрэй. Бие организмыг хөдөлгөөнд байлгаснаар цайны үйлчилгээг эрчимжүүлэх болно. Цайны үр дүн нь хоол боловсруулах үйл ажиллагааг эрчимтэй дэмжиж хоолыг түргэн шингээх, хоолны зуршлыг бууруулах, нимбэг, сармисны хүчил нь ходоод, гэдэсний шүлтийг тэнцвэржүүлж хүний бие организм хэрэгтэй шүлтийг илүү үйлдвэрлэхээс гадна хамрын ханиад, бүх төрлийн ханиад томуунаас бүрэн сэргийлж уушги тэлэх, эрүүлжүүлэх зэрэг олон талын ач тустай болно.

Тураах цайг гэрийн нөхцөлд бэлтгэн уух
ОРЦ:
нимбэг 2 ширхэг
минт навч 10-12 ширхэг
өргөст хэмх 1/2 ширхэг
ус 3 литр
ХИЙХ АРГА:
1. 2 ширхэг нимбэгийг хэрчинэ.
2.Томхон бүтэн өргөст хэмхийг таллан авч угааж нимгэн хэрчээрэй.
3.Минт навчнаас 10-12 ширхэгийг бэлтгэнэ.
4.Ингээд дээрх бүтээгдэхүүнүүдийг хольж 3 л хүйтэн цэвэр усанд хийгээд битүү таглаад 1 хонуулна.
5.Маргаашнаас нь эхлэн өдөрт 3-4 аягыг ууж дуусгах ба цайны орцууд нь ходоодны шүлтийг тэнцвэржүүлж хоол шингэлтийг түргэсгэж, хоолны зуршлыг бууруулдаг байна.

Элэг цэвэрлэж тураах ундааны жор
3 ширхэг лемоны шүүс
5 ширхэг Селлери урт гол (Цоохор майз)
1 аяга орчим хэрчсэн яншуй, (Петерсил )
эдгээрээ хэрчээд лөмоны шүүстэйгээ нийлүүлж михердээд дараа нь 6 стакан ус нэмж холиод болоо.
3 хоног өдөрт 3 удаа хоолны өмнө 2 стаканаар ууна.
Өдөр бүр шинээр хийж уугаарай , хонуулж болохгүй.
Эрүүл мэнддээ анхаарал тавьцгаая

Гоё цайны жор зааж өгий
Тансаг амттай эрүүл мэндэд маш сайн
Өөрийн хүссэн олон төрлийн хатаасан жимсээ жижиг хэрчээд (орос хатаасан жимс) цэвэр зөгийн баланд хутгаж зуурмаг болгоод л болоо маш амархан 100гр жимсэнд л хагас сарын тань цайны хэрэглээ болоод ирнэ

Цагаан гааны цай: бөөрний чулууг хайлуулна, элэг цэвэрлэж хавдрын эсийг устгана
Цагаан гааны цай таныг эрүүл байлгаж халдвараас сэргийлнэ. Цагаан гааны цай нь нян, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлэхээс гадна шимэгч хорхойг устгана. Өвчин намдаах, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг дэмжих, дархлааг дэмжих, зүрх судасны өвчлөлөөс урьдчилан сэргийлдэг болохыг тогтоосон байна. Цагаан гааны цай нь астма зэрэг өвчний үед нэн тустай. Магни, С амин дэм болон өөр бусад эрдэс бодисоор баялаг. Цагаан гаатай цай нь бөөрний чулууг хайлуулж элэг цэвэрлэх үйлчилгээ үзүүлнэ. Саяханы нэгэн судалгааны үр дүнгээс харахад хавдрын эсийг идэвхгүй болгож байгааг тогтоожээ. Цагаан гаа эрүүл мэндэд нөлөөлөх нь Цагаан гааны цай нь эрүүл мэндэд нэн тустай. Эрүүл мэндийн олон асуудлыг шийдэх нэгэн оновчтой хувилбар болоод байгаа жээ. Зарим нэг өвчнийг жирийн цагаан гааны цайгаар бүрэн эмчлэх боломжтой. Ямартай ч вирусын гаралтай өвчнийг дарна, жишээ нь ханиад томуу, хомхой. Зүрхний эрүүл байдлыг дэмжиж зүрхний шигдээсээс хамгаална. Цагаан гааг мөн толгойн өвчнийг дарах зорилгоор хэрэглэнэ. Цагаан гааны цайнд маш их хэмжээний антиоксидант агуулагддаг тул дархлааг сэргээж халдвартай тэмцэх чадварыг нэмэгдүүлдэг байна. Цагаан гаатай цай нь цусны эргэлтийг идэвхжүүлж биеийг дулаацуулна, амин дэм, эрдэс бодисоор дэмжинэ. Мөн бие махбодийг хүчилтөрөгчөөр хангахад нөлөөлдөг байна. Цагаан гааны цайны жор Амттай цагаан гааны цайны жорыг танд танилцуулж байна. Танд хэрэгтэй зүйл: Зөгийн бал – 1 х.х Кокосын сүү – 2 х.х Нунтаг куркума – ¼ ц.х Нунтаг цагаан гаа – ¼ ц.х Ус – 1 аяга Бэлдэх арга: 1 стакан ус авч зөөлөн гал дээр халаана. Ус буцлангуут ¼ ц.х куркума, цагаан гааг нэмнэ. Усаа зөөлөн гал дээрээ 7 минут буцалгана. Галаас аваад 2 х.х кокосын сүүгээ нэмнэ. Цагаан гааны цайгаа шүүгээд 1 х.х зөгийн бал нэмнэ. Цай бэлэн. Амтархан уугаарай. Цагаан гааны энэ цайг та өглөөний цайндаа ууж болно. Байнга уухыг хүсэхгүй байгаа бол хүйтний улиралд ууж болно. Цагаан гааны цай таныг эрүүл байлгаж элдэв халдвараас сэргийлэх ажээ.

Ногоон лемон, өргөст хэмхтэй ундаа
Орц:
Ногоон лемон - 1 ш
Өргөст хэмх - 1 ш
Апельсин - 1 ш
Амтат гаа
Зөгийн бал
Цэвэр ус - 1 л
Хийх арга:
Өргөст хэмхээ блендердэнэ. Лемон болон апельсинаа нимгэн нимгэн хэрчиж тавина. Одоо бүлээн усан дээр бэлдсэн зүйлүүдээ хийгээд дээрээс нь зөгийн бал болон амтат гаагаа тааруулан хийнэ. Хэрвээ хүсвэл элсэн чихэр нэмж болно. Энэ нь үйлчилгээг бууруулахгүй.

Лийртэй ундаа
Орц:
Гааны навч - 10 ширхэг
Лийр - 1 ш
Лийрийн шүүс - 250 мл
Цэвэр ус - 250 мл
Ногоон лемон - 1 ш
Мөс
Хийх арга:
Лийр болон лемоноо нимгэн зүсэж тавина. Навчаа сэрээгээр бага зэрэг нухаж жижиглэнэ. Мөсөө нүдэж жижиглэж болно. Одоо ус болон лийрийн шүүсээ холиод дээр нь бэлдсэн бүх зүйлсээ нэмж хутгана. Ингээд амтат ундаа бэлэн боллоо.

Усан үзэм болон корицатай ундаа
Орц:
Бэрсүүт жүржийн шүүс - 500 мл
Цэвэр ус - 500 мл
Ус - 1 аяга
Элсэн чихэр - 1 аяга
багахан корица
Гаа
Мөс
Хийх арга:
Бэрсүүт жүржийн шүүс, корица , цэвэр усаа хольж хутгана. 1 аяга усан дээрээ элсэн чихрээ хийгээд 5 минут буцалгаж өтгөн сироп бэлдэнэ. Хооронд холиод гаа, мөсөө нэмээд хутгана.

Эрч хүч өгөх лемонтой ундаа
Орц:
Нимбэг - 5 ширхэг
Цэвэр ус - 1 л
Гаа
Элсэн чихэр
Мөс
Хийх арга:
4 ширхэг нимбэгээ шахаад шүүсийг гаргана. Шүүсэнд нь элсэн чихрээ хийгээд уустал нь хутгана. Дараа нь цэвэр ус дээрээ элсэн чихэртэй нимбэгний шүүс, гаа, мөсөө нэмнэ. Үлдсэн нэг нимбэгээ нимгэн хэрчээд ундаа дээрээ нэмээд хутгана. Ингээд бэлэн боллоо.

Энэтхэг хэв маягийн ундаа
Орц:
Ногоон лемон - 4 ш
Цэвэр ус - 1 л
Ус- 1/2 аяга
Ниншингийн амтат элсэн чихэр
Цагаан гаа
Цэвэр ус
Амтат гаа
Мөс
Хийх арга:
Бүлээн 1/2 аяга усан дээрээ элсэн чихрээ нэмээд уусгана. Цагаан гаагаа нэмнэ. Усандаа элсэн чихэр, цагаан гаатай сироп болон 3 ш нимбэгний шүүсээ нэмээд , амтат гаагаа хольж хутгана. Үлдсэн 1 ширхэг лемоноо нимгэн хэрчээд ундаа дээрээ нэмнэ шүү . Мөсөө бэлдээд аягандаа хийгээд ууж болно.

Алимны ундаа
Орц:
Алимны шүүс - 1 л
Нимбэгний шүүс- 100 мл
Нимбэг - 1 ш
Гаа
Хийх арга:
Алимны шүүс гаргахын тулд усан дээрээ алимаа хийгээд тохирсон элсэн сахарыг нэмж буцалгаад бэлэн болно. Хөргөсөний дараа нимбэгний шүүс, гаагаа нэмнэ. Одоо үлдсэн 1 нимбэгээ нимгэн хэрчээд хийгээд хутгана.

ӨРГӨСТ ХЭМХНИЙ УНДАА
Орц:
Цэвэр ус - 1 л
Өргөст хэмх - 3 ширхэг
Улаан перц /чинжүү/ - 1 ш
Ногоон нимбэг - 1 ш
Шар нимбэг - 3 ш
Гаа
Мөс
Хийх арга:
2 ширхэг өргөст хэмх, 1 ширхэг лемон, чинжүүгээ нимгэн хэрчээд дээрээс нь элсэн чихэр хийнэ. Үлдсэн лемон болон өргөст хэмхийн шүүсийг гаргаж аваад нэмнэ. Одоо гаагаа хийгээд усаа нэмнэ. Сайтар хутгаад бэлэн болно.

Сэтгэл сэргээх ананастай ундаа
Орц:
Ус -1 л
Нимбэг - 1 ш
Элсэн чихэр - 1 аяга
Лаазалсан хан боргоцой - 1 ш
Гаа
Хийх арга:
Усан дээрээ нимбэгний шүүсээ шахан гаргаж хийгээд, элсэн чихэртэй хольж буцалгана. Хөргөсний дараа лаазтай ханборгоцойгоо нэмнэ. Ингээд сэрүүн газар хөргөж, хандалсаны дараа ууж болно.

Гүзээлзгэнэтэй ундаа
Орц:
Цэвэр ус - 1л
Нимбэг - 1/2 ш
Ногоон нимбэг - 1/2 ш
Гүзээлзгэнэ
Гаа
Амтат элсэн чихэр
Мөс
Хийр арга:
2 төрлийн нимбэгний шүүсийг шахаж бэлдэнэ. Гүзээлзгэнээ голоор нь хуваагаад нэмнэ. Гаагаа нэмнэ. Одоо халуун усаа дээрээс нь хийгээд хутгасаны дараа хөртөл нь амраана. 1 ширхэг нимбэг нимгэн хэрчээд нэмж болно.
Өдөр бүр гэр бүлдээ эрүүл мэндийн ундаа бэлдэж өгөөрэй.

Илчлэг багатай, амин дэм ихтэй амтат ундаа хийх жор
Орц:
2 төрлийн нимбэг /шар, ногоон/ - хальсалсан байх
6 аяга ус
3 аяга интоор /цэвэрлэж, үрийг нь авах/
Мөс
Чимэглэх, ундаа дотроо хийх нимбэг, болон интоорыг тусад нь хэрчиж бэлдэх
Хийх арга:
Эхлээд нимбэг болон интоороо, 2 аяга ус, элсэн чихэртэй хамт блендэрт хийж смүүти болгоно. Хэрвээ та хүйтэн уухыг хүсэж байгаа бол мөсөө хийгээрэй. Одоо үлдсэн усаа хийнэ. Ус нь цэвэршүүлсэн ус байх ёстой гэдгийг анхаараарай. Одоо энэхүү ундаан дээрээ хэрчиж бэлдсэн интоор, болон нимбэгээ хутгаж өгнө. Ингээд амин дэм, шим тэжээлээр баялаг нимбэгтэй интоорын ундаа бэлэн боллоо. Тун амттай бас ашиг тустай

Элэг, нойр булчирхайг цэвэрлэх шидтэй ундаа
Энэхүү жор нь элэг болон нойр булчирхайг цэвэрлэхэд тустайгаас гадна цусан дахь холестрины түвшинг хэвийн хэмжээнд барьж, өтгөн хатахаас сэргийлдэг. Мөн зүрхний үйл ажиллагааг дэмжих болон мэдрэлийн системийг сайжруулдэг хэмээн эмч нар үздэг.
Уг гайхалтай жорыг бэлтгэхэд танд ердөө л буцламгай халуун ус 350 мл, 1.5 амны халбага овъёос хэрэгтэй.
Овъёосоо сайтар угаагаад аяганд хийж дээрээс нь буцламгай халуун усаа нэмнэ. Ингээд 12 цагаас багагүй хугацаанд байлгаад усаа шүүж авна. Өглөө болон орой бүр юм идэх эсвэл уухынхаа өмнө 1 аягаар ууж хэрэглэнэ. Ундаагаа бүлээсгэж уухыг сануулъя. Үр дүнг нь сайн мэдрэхийн тулд энэхүү бэлдмэлээ дор хаяж жилийн хугацаанд хэрэглэх шаардлагатай.

4 өдрийн дотор биеэс өөх тосыг гадагшлуулах ундаа бэлтгэх жор
Энэхүү энгийн ундаа нь биед байгаа өөх тосыг маш сайн гадагшлуулдаг үр дүнтэй ундаа юм.
Ундаа бэлтгэх жор:
– 8 аяга ус
– 1 хоолны халбага үрсэн цагаан гааны үндэс
– 1 ширхэг өгөрций /хальсалж бэлтгэнэ/
– 1 ширхэг лемон/хэрчинэ/
– Гааны навч 12 ширхэг
Бэлтгэх заавар: Эдгээр орцуудаа бүгдийг нийлүүлээд шилэнд хийж хонуулаад дараагийн өдөр нь хэрэглэнэ. 4 өдөр дараалан уухад хүссэн үр дүн тань харагдах болно. Ус ихээр агуулсан энэхүү ундаа нь биед ямар нэгэн хор нөлөөгүйгээр бодисын солилцоог идэвхжүүлж биед байгаа хорт бодисыг гадагшлуулах гайхалтай үр дүнтэй.

Ногоон цай,нэрс, гадилтай смүүти
Антиоксидантаар баялаг ногоон цай уг смүүтиг супер эрүүл болгоно.
• 3 хоолны халбага ус, 1 ш ногоон цайны пакет, 2 цайны халбага зөгийн бал, 1 ½ аяга хөлдөөсөн нэрс, ½ гадил, ¾ аяга шар буурцагны сүү
• Эхлээд усаа буцалгаад ногоон цайгаа дүрж 3 минут идээшүүлнэ. Дараа нь цайндаа зөгийн балаа хийж хутгана. Цайнаас бусад орцоо хийж блендердээд дараа нь зөгийн балтай ногоон цайгаа нэмж хийж блендердэнэ.