Би яагаад БАЯЧУУДЫН эгнээнд багтчихав?

Татвар нэмэхтэй холбоотойгоор иргэд эсэргүүцлээ өөр өөрийн байр суурьнаас
илэрхийлсээр байна. Тэдний төлөөлөл болох нэгэн уурхайчин хүний сэтгэгдэлээс хүргэж байна.

Би яагаад энэ “баячууд” гэх нийт хүн амын 5%-д багтчихав? Энэ асуултын хариулт нь ердөө л би уурхайчин гэдэгт оршино. Уурхайчид аа гэж тамтаггүй баян хүмүүс гэж боддог хүмүүст бага сага тайлбар хэрэгтэй бололтой.
Бидний үндсэн цалин гэвэл дундаж орлоготой Монгол улсын иргэнийхээс ялгарах зүйл огт байхгүй.
Өөрөөр хэлбэл нөгөө баян гэж хэлэгдэх 1,5 сая төгрөгтөө хүрэхгүй гэсэн үг. Харин бидний үндсэн цалин дээр хээрийн нэмэгдэл, илүү цагийн нэмэгдэл, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл, шөнийн цагийн нэмэгдэл нэмэгдсэнээр бид “баячууд”-ын эгнээнд шилжиж байгаа юм шиг байна. Энэ юун олон нэмэгдэл вэ гэж үү? 
- Хээрийн нэмэгдэл: гэж орон гэрээсээ хол, залуу насныхаа 2/3-ыг хөдөө өнгөрөөсний төлөө авч буй хөлс. 
- Илүү цагийн нэмэгдэл: өдөр бүр бусдаас 4-5 цаг буюу 1,5 дахин их ажилласаны төлөөх нэмэгдэл.
- Хөдөлмөрийн хэвийн бус нөхцөлийн нэмэгдэл: өдрийн 12 цагийн турш чих дөжрөм дуу чимээнд тоос шороо идэж, дизелийн угаар, шивтрийн хийгээр амьсгалсны төлөөх нэмэгдэл. 
- Шөнийн цагийн нэмэгдэл: үдшийн бүрийгээс үүрийн гэгээ ортол цурам хийлгүй хөлсөө дуслуулсны төлөөх нэмэгдэл. Эдгээр нэмэгдлүүдийн ачаар л бид "баян” уурхайчин болоод байгаа.
Бидний биеэ золиосолж, нойроо хугаслаж, хөлсөө дуслуулан байж олсон хэдэн төгрөгийг татвар гэх боловсон аргаар дээрэмдэхээр санаархаж буй "ЦАГААН ГАРТНУУДЫН" гаргасан төрийн бодлогыг эсэргүүцэж байна. 
Уурхайчид амь нас, эрүүл мэндээ золиослон байж ардаа үлдсэн аав ээж, ар гэр, үр хүүхдийнхээ ирээдүйг сайхнаар төсөөлж түүнээсээ эрч хүч авч ажилладаг. Уурхайчид бусдаас илүү их хөдөлмөрлөж, илүү бага насалдаг.
zazazazaza