ОХИДЫГ ЯАЖ ӨӨРТӨӨ ХАЙРТАЙ БОЛГОХ ВЭ

1. Охидууд эр хvн шиг эр хvнд дуртай байдаг.

Эр хvн шиг эр хvн ямар байдаг вэ? Зоригтой, єєртєє итгэлтэй, єєрийгєє удирдаж чаддаг, тэвчээртэй, шийдвэр гаргаж чаддаг... бvгд чухал.

Чамд нэг охин таалгдлаа, шууд очоод л утасных нь дугаарыг авах хэрэгтэй. Чи тэр охиндоо шууд зоригтой харагдана. Охин чинь чамд нэмэх оноо єглєє. Орой нь шууд ярьж болохгvй! Хийх ажилгvй, аргаа ядсан хvн л тэр оройдоо залгана. Маргааш нь ч битгий залга. Дор хаяж 3 хоноод залга. Болзоонд урь. Болзоонд авч явахдаа gentleman байх хэрэгтэй. Хаалга онгойлгож єг. Сандалыг нь татаад суугла. Ер нь бие хамгаалагч нь юм шиг л яв. Бас хєгжилтэй байх хэрэгтэй.

2. Охидуудад vгvй гэж хэлж сур.

Хєєрхєн охин харахлээрээ л vгvй хэлж чадахаа байчихдаг. За, за гээд л байвал тэр охин чинь чамайг хvндлэхгvй. Чи удахгvй сонирхолгvй болж охиндоо хаягдана. За гэж хэлэх vе байхад, vгvй гэж хэлэх vе бий. Єєрийн гэсэн бодолтой бай, єєртєє итгэлтэй бай, єєрийгєє удирд л гэсэн vг шvv дээ!

3. Бага ярь. Сонсож сур!

Нэг охинтой уулзахаараа л амьдралынхаа тvvхээ ярьдагаа больёо! Чи тэр охиндоо оньсого мэт, нууц ноётон шиг байх хэрэгтэй. Хамаг амьдралынхаа тvvхийг яриад байвал чи улам л сонирхолгvй болоод байна. Бас сонсож сурах чухал.

4. ТЭВЧЭЭР-тэй байх тухайд.

"Чи яагаад msg-ний хариу бичихгvй байгаа юм бэ?" "Чи яагаад ярихгvй байгаа юм бэ?" гээл... Ямар охин шиг юм бэ! Тэвчээртэй бай л даа. Нєгєє охинтойгоо нэг л єдєр ярихгvй байвал vхчихгээд байдаг. Энэ тэвчээргvй байдал чамайг алж байгаа байхгvй юу. Чи тэр охиндоо улам л яршигтай санагдаж эхэлнэ. Эр хvн шиг л бай л даа! James Bond-г vзсэн биз дээ? Тийм л бай л даа. James Bond нєгєє саак харагддаг хvvхнvvддээ гомдоллож байхыг нь сонссон уу?

5. Утсаар ярих тухайд

Охидууд л утсаар чальчдаг. Одооноос эхлээд утсаар найз охинтойгоо 5-аас илvv минут ярьж болохгvй! Message бичихийг бол бvр больсон нь дээр. Утсаар дараагийн уулзах цаг єдрєє л тохир. Тэгээд л болоо. Тэгээд яриагаа тvрvvлж тєгсгєж байгаарай. Ингэснээрээ чи аягvй завгvй, ажилтай хvн шиг харагддаг байхгvй юу. Чи нєгєє охиндоо илvv таалагдана гэсэн vг. Бас єдєр болгон ярьдагаа боль! Юу гэсэн vг вэ гэхээр...

ХАМГИЙН ГОЛ Нb: Охидуудын хойноос хэзээ ч битгий гvй!

Чи хойноос нь гvйгээд л байвал тэд чамаас зугтаагаад л байна. Охидууд чинь бид нараас шал єєр хvмvvс. Дурлахдаа удаан дуралдаг юм шиг байна лээ. Бид нар бол нэг саак охин хараал шууд энэ охин чинь саак юм байна, гэрэлсэн ч яахав гэж боддог. Охидууд бол дор хаяж 2 сарын дараа тиймэрхvv юм бодно. (Итгэмээргvй байгаа биз?) Хойнооос нь гvйхийн оронд эр хvн шиг байж, тэр охиноо чамд дурлахыг нь хvлээх хэрэгтэй (дор хаяж 2 сар биеэ барина гэсэн vг!). Тэр охинтойгоо хамт байх vедээ жинхэнэ gentleman бай, бас хєгжилтэй бай. Эхэндээ олон удаа битгий уулз. Тэр охин чинь аяндаа чамайг санаад, аяндаа чамд дурлана. Чи тэвчээртэй л байх хэрэгтэй!
zazazazaza