ОРШУУЛАГДСАН ЭР ДОЛООН САРЫН ДАРАА ГЭРТЭЭ ИРЖЭЭ

Тайландын оршин суугч, 44 настай нэгэн эр загас агнуурын хөлөг дээрээс олон сарын дараа гэртээ
иртэл түүнийг аль хэдийн оршуулаад, бүх бичиг баримтыг нь цэгцэлчихсэн байсан аж.
Сакхон Сачива энэ сарын 16-нд Сисакет муж дахь гэртээ ирээд, түүний ойр дотныхонд энэ оны тавдугаар сард нэгэн үл мэдэгдэх цогцос дамжуулсан тухай мэдсэн байна. Уг эр Бангкокын захад орших түрээсийн байрандаа нас барсан бөгөөд түүний цогцосыг Сакхоных хэмээн гэрийнхэнд нь өгсөн тухай Nation мэдээлжээ.
Тухайн үед цогцосыг таних боломжгүй байсан бөгөөд дэргэдээс нь Сачивагийн нэр бүхий ажлын үнэмлэх, оршин суудаг газрынх нь хаягийн хуулбар олдсон аж. Ингээд цагдаагийнхан цогцосыг ар гэрийнхэнд дамжуулж өгсөн бөгөөд тэд түүнийг чандарлаад буддын шашны зан үйлийн дагуу оршуулсан гэнэ.
Түүний дараа Сачивагийн ээжид тэжээгчээ алдсаны нөхөн олговор болгон 90 мянган бат /3000 орчим доллар/ олгосон аж. Харин амьд сэрүүн Сачива гэнэт гараад ирэнгүүт хууль сахиулагчид мөрдлөг явуулж эхэлсэн байна.
Хожим тодруулснаар, Сачива бичиг баримтаа хулгайд алдсан байсан бөгөөд талийгаач этгээд загасчин эрийн хулгайлагдсан бичиг баримтыг ашиглаж байсан бололтой.

zazazazaza