Нэгдүгээр ангийн нэг сурагч багшдаа томорсон гэнэ …



-Багшаа 1-р анги надад арай л багадаад байх юмаа! Манай эгч 3-р ангид байдаг юм! Би

эгчээсээ ч илүү ухаантай юм бна лээ! гэсэнд багш уурлаж:


-Чи чинь одоо юу яриад байгаа юм бэ?


Алив хоёулаа захирал дээр очъё! гээд хүүг дагуулан явжээ.

…Захирал бодож байснаа:


-За би чамаас 1 тест аваадхая! Хэрвээ чи аль нэг асуултанд нь л хариулж чадахгүй бол нэгдүгээр ангидаа л аятайхан суралцана шүү! гэжээ. Хүү ч зөвшөөрсөн гэнэ.


-3х3=…. хэд вэ?

-9



6х6=… хэд вэ?

-36


… гэх мэтээр гуравдугаар ангийн хүүхэд мэдэж байх ёстой гэж захирлын үзсэн асуулт болгонд хүү түгдрэлгүй хариулжээ!


Захирал багшид хандан:


-3 дугаар ангид орвол орчихмоор юм биш үү…?? гэсэнд багш:


-Захирлаа би ч бас хэдэн асуулт асуугаадхая гэсэнд захирал зөвшөөрч толгой дохив гэнэ. Багш:

-Үнээнд 4 байдаг, надад 2 байдаг тэр юу вэ? гэсэнд хүү бодолхийлснээ:


-Хөл!


Багш:


-Чиний өмдөнд байдаг, миний өмдөнд байдаггүй…?

Хүү:


-Кармаа!


Багш:


-Орохдоо хатуу ягаан, гарахдаа нялцгай, наалдамхай…?


…Захирлын нүд орой дээрээ гарч, ам нь ангайн гацаж бна гэнэ….!


Хүү бодолхийлснээ…:


-Бохь!

Багш:


Эрэгтэйчүүд босоогоороо, хүүхнүүд сууж байгаад, нохой бол 3 хөл дээрээ зогсож байгаад хийдэг үйлдэл юу бдаг вэ…?

…Захирал юм хэлэх гэж ам нь ангалзавч дуу нь гарахгүй бна гэнэ…

Хүү бодолхийлснээ…:


-Гар барих, мэндлэхдээ…!


…Багш:


-Чи ч бас овоо мэдлэгтэй хүү юм гээч…! За тэгвэл би “Намайг юу болохыг таагаарай!” гэдэг сэдвээр 7 асуулт тавиадхая…! гээд:


-Чи над руу гадас шаана! Би чамаас түрүүлж норно! гэсэнд

Хүү:


-Майхан!


Багш:


-Над руу хуруу орно. Намайг сайхан эрчүүл түрүүлж эдэлнэ…!

Хүү:


-Хуримын бөгж!


Багш:


-Миний бие хатуу! Миний үзүүр юм руу явж ордог! Явдал дундаа би чичирдэг…!

Хүү:


-Харвах сум!


Багш:


F-ээр эхлээд К-аар дуусдаг англи үг. Утга нь халуун, халууцалт, догдлолыг илтгэдэг…!

Хүү:


-Firetruck /галын унтраах машин/

Багш:


-Бас англи үг. Бас F-ээр эхлээд К-аар төгсөнө! Утга нь гараар ажиллахтай холбоотой…!

Хүү:


-Fork /сэрээ/


Багш:


-Урт богино янз бүрийн хэмжээтэй энэ зүйлийг эрчүүл голдуу хуримынхаа дараа эхнэрүүддээ “бэлэглэдэг”…!

Хүү:


-Овог /family name/


Багш:


-Ясгүй, булчинлаг, судас ихтэй лугшдаг эрхтэн…! Хайрын ажлын гол үүргийг гүйцэтгэнэ…!

Хүү:


-Зүрх!


…Захирал арай гэж амьсгаа авангаа багшид:


-Наадхыгаа шууд дээд сургуульд нь явуулчихоо…!


Сүүлийн 7 асуултыг чинь би ч буруу хариулах юм бна…!




Ийм багаасаа овоо хэрсүү хүүхэд юм #гэжээ
zazazazaza