Сая нээх хөөрхөн юм харлаа.
Сая нээх хөөрхөн юм харлаа. Хүнсний сода авах гээд доод дэлгүүр орлоо. Байрны дор байдаг жижиг мухлагт нэг эмээ байдаг юм. Бид хоер найз. Оройтоо юу. Эрт явах юмаа цайгаа уусан уу? Ажил их байна уу? Чи юу хийдэг хүүхэдвэ гээд эмээ ер нь л дувт байцаана. Сэргэлэн шаламгай хүн л дээ. Надаа шинэ тараг ирсэн дариуд хэлнэ бид хоер их зуз. Ер нь бол ЖААТАЙ гэх тодотгол яг зохино. Тэгсэн эмээгийн жижигмухлагыг баахан өндөр хөвгүүд чимэж өгч байна өө. Саагаа утсаа Баагий бариарай андаа. Өргө өргө гээд л. Эмээ бүүр нүд нь яг шинэ жилийн шилэн бөмбөгөг шиг гялалзчихсан. Хүүхдүүд чимж өгье гээд өөрсдөө янзалж байгаан гэв. Харсан чинь орцонд тамхи татлаа утаа чинь гэрт орж ирээд байна. Энд татахаар манайд ороод татах уу нэг мөр амар гэж өнгөрсөн зун надад аашлуулаад байсан хүүхдүүд мөн байнаа. Би ч дотроо хмммм гэсэн юм бодоод. Тэгсэн нэг өндөр нь шууд хэлж байна. Ажаа:
- Ер нь бол тамхинаас гарч байгаа. Гадаа гарч татдаг болсоон. Манай хоер дүү л одоо гарчвал болоо тээ.
Цаанаас нь аанхан. Таныг загнаагүй бол татаж л байсан байхөө гэнэ нэг жижкэн шар нь. Гэтэл эмээ хэлжээн. Эд хэд надаас их зээл авнөө. Бэлэн гоймон гээд л. Энэ хог хүүхдийн гэдэс ална. Бантан хийж идэцгээ гээд мах зээл өгчдөг байсан юм. Энэ өндөр нь сургуулиа төгсч ажилд ороод. Төмөр замд гэнэ. Өчигдөр анхны цалингаа авч баахан өрөө дараад. Өнөөдөр манай дэлгүүрийг гоеж байгаан байхөө. Бараг вальс эргэхээр болчлоо дэлгүүр маань гэнээ. Өнөө өндөр нь ИХ МААДГАР ХАРЖЭЭН лээ. Хөөрхөн юм бэ дээ. Дэнхийсэн том харчуул. Хүний хүмүүжил гэж л энэ байхдаа. Ойрд нээрээ тамхи үнэртэйгүйм байна шүү 2016 он