ХАЙР ДУРЛАЛЫН ТУХАЙ ОНЧ МЭРГЭН ҮГС
- Хайр дурлал эмэгтэйчүүдийн мэргэжил, эрчүүдийн сонирхол Ф.Трюффо
- Үнэ цэнэгүй хайр дурлал гэж байдаггүй
- Хайр дурлал гэдэг хүүхэд насны хамгийн сүүлчийн хүнд өвчин
- Хайр дурлал түймэр шиг дандаа ул мөр үлдээдэг И.Стаднюк
- Хэн дурлаж чадахгүй байна, тэр хүн биш Кабус
- Хайр дурлалын үндэс бол тэгш байдал. Г.Лессинг
- Жинхэнэ дурлалд хил хязгаар гэж үгүй. Проперций
- Хайр дурлал – тэнгэрт байгаа нум сумтай хүүхэд
- Амьдрал гэдэг цэцэг, харин хайр дурлал түүнээс гарах бал. В.Гюго
- Хайр дурлал гэдэг зүрхэн дэх шүдний өвчин
- Хайр дурлалд “нүд” гэж үгүй.
- Хайрыг ганцхан гэж яригчид бол жинхэнэ худал жүжиглэгч.
- Их хайр их ололт нь эрсдэлийг дагуулж байдаг
- Хайр бол танин мэдсэний үр дүн.
- Хайр амьд хүнд л хамаатай.
- Хайрлана гэдэг бол хүнийг эцэг, эхийн өсгөснөөр нь бус бурханаас илгээгдсэнээр нь харахыг хэлнэ.
- Хайр гэдэг нь ертөнцийн төв гэнэт хэн нэгэн рүү шилжих үйл явц юм.
- Хайр гэдэг нь хоёулхнаа хувиа хичээх явдал мөн.
- Хайр яг цаг үеэ олж ирдэг.
- Хайранд зөвхөн хоёулхнаа байдаг. Бусад нь зүгээр л чимэглэл...
- Хайр гэдэг бол амьдрах хүсэл.
- Хайр хоёр зүйлийг л алдаг. Энэ бол цаг, тэмүүлэл хоёр юм.
- Хайр бол сонголт биш хувь заяа юм.
- Эр ба эм - нэг нэгнийхээ түлхүүрийг хадгалсан хоёр хайрцаг
- Магадгүй чи энэ ертөнцөд зөвхөн байж болох юм. Гэвч хэн нэгний хувьд чи бүх ертөнц нь юм шүү.
- Эмэгтэй хүн зүрхнийхээ түлхүүрийг өгчихөөд, маргааш нь цоожоо сольчихдог тохиолдол цөөнгүй байдаг.
- Зовиургүйгээр хайрлаж суръя гэвэл эхлээд цасан дээгүүр мөрөө үлдээхгүй явж сурах хэрэгтэй.
- Хайрлаж үзээгүй байж хайр байдаггүй гэж ярих хэрэггүй.
- Хайр дурлал ганц, харин дууриамал загварууд олон байдаг. /Ларошфуко
- Хайр сэтгэл гэдэг ямагт будлиулдаг тоглоом юм. /Бальзак
- Дурлал бол завтай хүний ажил, ажилтай хүний зав чөлөө. /Эдвард Бульвер-Литтон
- Энэ хорвоод хайртай хүний царайнаас илүү сайхан юм, түүний дуу хоолойгоос илүү тансаг хөгжим гэж байдаггүй. /Жан дө Дабрюйр
- Хэн нэгэн хүний хайрыг татна гэдэг баян байхаас ч илүү хувь төөрөг юм. /Клод Тилье
- Дурлаагүй бол амьд явж үзээгүй гэсэн үг. /Жан Батист Молье
- Дурлал л өнгөрсөн хийгээд ирээдүйг үл анзаардаг цорын ганц ад шунал. /Бальзак
- Хайр хэзээ ч, юуг ч шаарддаггүй . Ямагт өгөөмөр байдаг. Хайрласан хүн ямагт зовж шаналан байдаг ч үүнээ эсэргүүцдэггүй. Хэзээ ч гомдлынхоо хариуд өс хонзон санадаггүй. /Мохандос Ганди
- Хайр дурлал ямар ч хувь тавиланг няцаан өөрчилдөг. /Мигель де Сервантес
- Хүсэл тачаал бүр алдаа гаргахыг албаддаг. Гэхдээ хамгийн инээдтэй нь хөгийн хүслүүд дурлахыг шаарддаг. /Лабошфуко
- Хайрлана гэдэг нь сайн сайхан гэж боддог бүхнээ нөгөө хүндээ хүсэхийн нэр. Тэгэхдээ өөртөө бус, нөгөө хүндээ л тэрхүү сайхан гэж бодсон зүйлээ аль болохуйц ихээр оноох гэж хичээнэ гэсэн үг. /Аристотель
- Хайрлана гэдэг хайрласан хүнийхээ амьдралаар амьдарахын нэр./ Лев Толстой
- Хайрыг ганц үгээр мөхөөж, ганц харцаар сэхээж байдаг./ Шекспир
- Араас нь хөөцөлдөөд байвал дурлал зугтаж орхидог. Харин орхиод гүйсэн хүний хүзүүнээс зууралдаад салдаггүй. /Шекспир
- Бүтэн жилийн турш хөдөлмөрлөөд олж авч чадахгүй ховор нандин бүхнийг хайр дурлал ганцхан мөчийн дотор хүнд өгч чаддаг. Гёте
- Хайр дурлал гурав дахин хулгайч гэхэд болно: тэр унтдаггүй, бас аймшиггүй зоригтой, мөн хүмүүст юу ч үлдээлгүй бүрмөсөн нүцгэлдэг. /Диофан
- Хайр дурлалын өмнө үхлийн хар сүүдэр ч хүчин мөхөс. /Петроний
- Хүндэтгэх сэтгэлгүй дурлал л урт насгүй, хувирамтгай байдгийн адил, хайрлах сэтгэлгүй хүндлэл хүйтэн, явцуу. /Бен Жонсон
- Хайр дурлалд хэн бага хайрлаж буй нь илүү хүчтэй байдаг. Магадгүй, огт хайрлахгүй, зөвхөн өөрийгөө хайрлуулж байгаа нь бүр ч илүү эрх нөлөөтэй байж мэднэ. Хүсч тачаадсанаар бусдыг захирдаггүй, тооцоотой байж чадсан нь л эзэмдэгч байдаг. /Ида Ган-Ган
zazazazaza