Жоохон хэрэгт ДУРЛАХ УУ?


- ИРГЭНИЙ ӨНЦӨГ -

Өчигдөр болсон Японы сумогийн холбооны хурлаас Харумафужигийн зодооны хэрэг дээр зогсоогоогүй гэдэг шалтгаанаар Хакухо болон Какүрюү нарыг шийтгэх шийдвэр гарсан.


Шийтгэл нь Какүрюүд 1 бүтэн сарын цалин, Хакуход 1,5 сарын цалинг хасахаар шийджээ. Энэ нь хэд гээч?


Ёкозуна буюу аварга цолтны сарын цалин ойролцоогоор 2,820,000 иен буюу ойролцоогоор 60 сая төгрөг.

Тэгэхээр Хакухо 90 орчим сая төгрөгөөр торгуулна гэсэн үг. Ер нь бол түрүүлэхэд доод тал нь 10 сая иен буюу 210 сая төгрөг, дээр нь бас бус нэлээн мөнгө авдагийг бодвол тийм ч их торгууль биш бололтой.

Харин хамгийн сонирхолтой нь холбооны ерөнхийлөгч нь удирдлагын хувьд засаглалын алдаа гаргасан, асуудлыг шийдэхэд удаасан гэж үзэн өөрөө 3 сарын цалингаа бүтнээр буцаан олгохоо мэдэгдээд байгаа юм байна.

Манайд бол удирдлага нь уг хэргийг шийдсэн гээд бараг шагнуулна даа.

Эх сурвалж: Tamiraa Tsolmonbaatar
zazazazaza