Хүчирхийлэгчид ихсээд байхаар, 14-тэй охин үрдээ санаа зовж биеэ хамгаалах талаар сургаал айлдав аа.
Хүчирхийлэгчид ихсээд байхаар, 14-тэй охин үрдээ санаа зовж биеэ хамгаалах талаар сургаал
айлдав аа.
Миний охин гадуур янз бүрийн юм их дуулдах болов. Тийм явдал тохиолдлоо гэхэд санаа гол нь тайван байх хэрэгтэй, үгэнд нь орж байгаа хүн болж дүр эсгэ. За тэгээд гэнэт төмсөгд, амжихгүй газар уначихсан байлаа гэхэд гараараа ч болсон, цохь, мушги, тасалж чадвал тасла.
Ерөөсөө л өчүүхэн ч өрөвдөх, хайрлах, эргэлзэх хэрэггүй. Хоолойг чинь боож ухаан алдуулж магадгүй, боолтонд орсон бол гартай нь зууралдаж, сандраад хэрэггүй, зүгээр л нүдийг нь ух. Дунд хуруу хамгийн урт, шууд нүд рүү нь зоо. Болж өгвөл хагал, гэхдээ ч баргийн хагарахгүй л дээ. Хажуугаар нь гулгаад орчихвол ухаад гарга. Гараад ирвэл гялс татаж аваад дэвс, тэгэхгүй бол буцаагаад хийчихнэ шүү.
Миний охин эрэгтэй хүнийг дийлнэ гэж байхгүй, тэгэхээр хамгийн эмзэг газарт нь оновчтой довтол. Чих, хамар, уруулыг нь тас хаз.
Цагаа тулахаар тийм гарууд чинь харин аймхай гарууд байдаг юм. Зоригтой байвал яаж ч чадахгүй гээд ярьж байсан чинь, охин, ээж нь яая ... гээд бүр айсан шинжтэй, нөгөө муу хүчирхийлэгчийг сүүлдээ өрөвдсөн байдалтай.
Гэнэт төсөөлөн бодсон чинь нөгөө этгээд ямар аймаар байдалтай болчихов доо.
Гэртээ туршиж үзэхийг хориглоно.