Шүдний дагинад
Миний охидууд багадаа "Шүдний дагина" гэдэг кино үзсэнээсээ хойш шүд нь унангуут дэрэн доороо хийгээд 'шүдний дагина үнэхээр ирнэ' гэж итгээд унтдаг, би ч тэр кинон дээрхи шиг нь дэрэн доогуур нь 2 3н мянган төгрөг хийгээд шүдийг нь авчихаар өглөө сэрээд бөөн баяр болдог юм. Шүдний дагина ирээд явсан байна гээд л😊☺️. Саяхан дунд охины минь араа нь унаад бөөн баяр, хурдан унтах юмсан, шөнө шүдний дагина ирнэ гээд эрт орондоо оров. Жижигхэн шүд унахад 5н мянгыг өгсөн юм чинь энэ араа юм чинь их мөнгө өгөх байх гээд л баярлаж баярлаж унтсан юм. Тэгсэн би гэдэг хүн нөгөө шүд ажиллагаагаа хийхээ мартаад нам унтчихжээ. Өглөө охин минь урамгүйхэн шүдний дагина ирсэнгүй ээ, шүд минь хэвэндээ байна 😞гээд урвайж байна. Тэгснээ минийх их ломботой байсан болохоор шүдний дагина шүд гэж хараагүй байх тээ ээжээ гэнээ үр минь. Тэгээд өнөө орой шүдний дагинад юу ч гэсэн захиа бичээд үзье гээд ийм хөөрхөн захиа бичсэн байх юм. Хүүхдүүдээ гэж, хайр хүрэм аз жаргалууд шүү❤️.
