О.Ананд:Би юу ч үгүй байж айлын жоохон охинийг юугаар жаргаах вэ?
Цэцгэн эрхи”, “Ижийтэйгээ байхад” зэрэг шүлгээр болон “Аавдаа хэлэх үг” дуугаар олноо танигдсан О.Ананд хүү их сургуулиа аль хэдийн төгсөж том залуу болсон. Харин тэрээр хувийн амьдралын тал дээр ямархуу бодолтой явдагаа хуваалцжээ.
“Надад одоохондоо хүнтэй үерхэх, нийлэх бодол алга өө. Яагаад гэж үү? Амьдралд, хайр дурлалд үүрэг хариуцлага гэж юм байдаг юм ш дээ. Магадгүй зарим хүний бодлоор хайр хоосноос эхэлвэл гоё байх. Гэхдээ хайртай бүсгүйгээ, эхнэрээ хүйтэнд хөл явган алхуулаад, хайр ярин хоосон байхын хэцүүг мэддэг болохоор хүний дэргэд нүүр бардам, нуруу тэнэгэр, энгэрээс нь сүрчиг ханхалж, харцнаас нь өөртөө итгэх итгэл нь нэвт харагддаг байгаасай гэж хүсдэг.
Сайн ханьтай учирч дээ гэж яригддаг, сайхан бүсгүй шүү гэж хүлээн зөвшөөрөгддөг байгаасай гэж хүсдэг юм. Одоо би юу ч үгүй байж айлын жоохон охинийг юугаар жаргаах вэ” хэмээсэн байна.

