Цемент зөөх нь биеэ үнэлэхээс хавьгүй дээр...

1Цемент зөөж мөнгө олон, аж амьдралаа залгуулдаг нэгэн хятад охины
тухай бичлэг соошл орчинд түгэж байна. Тэрээр мань мэтийн бараг буланг нь ч өргөж чадахгүй шахуу ууттай хүнд цементийг огт түүртсэн шинжгүй мөрлөн зөөх аж.
50 кг-аар савласан цементийг зөөнө гэдэг хэн хүссэн хүний хийгээд байх ажил биш. Жин хүндээс гадна, цементийн пургилт, тоосжилт нь мөрлөн зөөж буй хүний эрүүл мэндэд сөргөөр нөлөөлөх нь дамжиггүй. 
Гэвч эрүүл мэндтэй холбоотой эрсдэл юуг үл хайхран ууттай цемент зөөж буй энэ охин "Амьдрал хэцүү ч, амьдрах гэдэг сайхан даа. Ямартай ч, биеэ үнэлж хялбар аргаар мөнгө олсноос ингээд цемент зөөгөөд ч болтугай амьдралаа залгуулж байгаа нь хожим үр хүүхдэдээ нүүр бардам юм даа" хэмээн өгүүлсэн аж. 
Хүнд хэцүү амьдралаас болж ёс зүй, нэр хүндээ уландаа гишгээгүй энэ охиныг хараад өөрийн эрхгүй өрөвдөх, бахархах сэтгэл төрснийг нуух юун...
Д.Мөрөн
Эх сурвалж: Breakingnews.mn
zazazazaza