Б.Номинзул: Би ХҮЧИНДҮҮЛЭЭГҮЙ

“Бридж” Д.Ганхуягийн охин Г.Номуундарь энэ сарын 8-нд "Urelee Bayaraa" гэх
фэйсбүүк хаягнаас нэгэн ноцтой мэдээллийг LIVE хийн дамжуулсан билээ.
Тэрээр өөрийгөө болон дүү Номинзулыгаа хар тамхи, хүчирхийллийн золиос болсон хэмээн мэдэгдэж нийгмийг тэр чигт нь цочролд оруулаад байгаа юм.
Тэгвэл Г.Номуундарийн дүү гэх Номинзул өөрийн "Номинзул Б." фэйсбүүк хуудсаараа дамжуулан өнөөдөр нэгэн мэдэгдлийг пост хэлбэрээр оруулжээ. Тэрээр өөрийгөө Г.Номуундарийн үеэл дүү хэмээсэн бөгөөд түүний дэлгэсэн хүчин, хар тамхины хэрэгт холбоотой хэмээн нэр дурдагдаж байгаа олны танил залууст найзын хамт хүчиндүүлээгүй хэмээн мэдэгдсэн байна. Мөн тэрээр хуулийн байгууллагын дүгнэлт гартал ухаантай хандана уу хэмээжээ.
Ямартай ч энэхүү хэргийн үнэн мөн нь хэзээ илчлэгдэхийг цаг хугацаа харуулах бизээ.
Б.Баргужин
www.tusgai.mn

zazazazaza