10 жилд. 8р ангид юмууда. Ангийнхаа хүүхдийн дүү охинтой нь уулздаг байлаа.
10 жилд. 8р ангид юмууда. Ангийнхаа хүүхдийн дүү охинтой нь уулздаг байлаа. ) Нэг удаа кино үзэхээр болоод Тэнгист Хэллбой гарчаагаа гэхээр нь үзэхээр тохиров. Өвөл байсымдаг. Цагаан пүүзээ угаагаад цагаан цамцаа цагаан жинсэн өмдөө угаагаад л цагаан курткээ бооктой усаар арчаад л. Бараг л уулзвал цасан дунд хар нvдний шилнээс минь өөр зvйл харагдахгvй байхаар зохицуулав. ) Тэгээд унтаад өглөө. Болзооны өдөр ч боллоодоо. Хувцсаа өмсөх гэсэн чинь цагаан жинсээ угаалгын машины сэгсрэгчнээс гаргаагүй унтчихжээ. Ядаж байхад өөр өмд өмсхөөр бэлдсэн стиль маань алдагдчих гээд. Индүүдэж индүүджийгаад чийгтэй чигээр нь өмсөөд гарлаа шvv өмдөө. Би түрvvлээд очцон тэнгисийн ард талын байрны төмөр савлуур дээр савлаал хүлээгээд 10 мин дараа нөгөөх маань байшин тойроод л гараад ирлээ шүү. Би ч харангуутаа л боссон чинь чийгтэй өмд минь төмөр савлууртай наалдчихсан, савлууртайгаа босоод ирдгийн байна би. Нөгөө охин дөхөөд ирсэн тул гялс буцаж суугаад "кино эхлэх бологум чн жохн савлая" гээд хажуудаа сууулгачлаа. Ингэх зуураа холхиулсаар байгаад наалдаасаа сууж байх хоорондоо мэдэгдүүлэлгvй салгаатахлаа шүү. За амжилттай гээд кинондо оры гээд боссон чн өмдний өвдөг нь булан шиг болоод хөлдчижээ чааваас. Хахаха. Яаж дахиад жоохон савлая гэхвэ үннээ хэлсэнштээ. Нөгөө охин минь харин аз болж нээх шоолоогүй зүгээрээ гээд. Би тэгсэн тэнгис рүү өвдөг нь тэнийхгүй нэг шатрын морь шиг юм орж нтр хахаха.
