Та нар найз залуудаа мөнгөө хураалгаж үзсэн юм уу???
Хоёрдугаар курсдээ УБИС-д сурдаг хүүтэй үерхэж эхлэв ээ.
Хичээлээ тараад сүрхий уулзаад Спортын Төв ордонд лиг үздэг байлаа.
Уулзахаар л мөнгөө нийлүүлэе гээд, би үгүй гэлтэй биш мөнгөө гаргаад л өгнө найз залуу маань аваад түрийвчиндээ хийнэ. Миний мөнгийг хэрэглэх нь битгий хэл өөрөөс нь ч мөнгө гараагүй байхад л нээх гоё гэрт хүргээд ирнэ.
Саравчтай малгайгаа эргүүлж өмсөж байгаад л гэрт хүргэсний үнсэлт хийгээд мөнгийг маань өгөхгүй гэрт оруулаад өгнө.
Би дотроо яанаа мөнгөө авах юмсан гэж бодоостой.
Өглөө хичээлдээ явахдаа ээж мөнгө гэж гуйгаад
- Мөнгөө яачдын бла бла загнуулаастай
Нээх аймар ганц биш олон удаа мөнгийг минь тэгж авсаан.
Жч: Хэдэн жилийн дараа энэ тухай хэлсэн чинь
- Пээ чиний задгай мөнгийг бүхэлдээд өгдөг бсан байлгүй гэж үү!!
Эцэст нь хэлэхэд бид хоёр суусан бөгөөд 15 жил болж бна. Ккк
Нөгөө өгсөн мөнгөө аль дээр үед хэд хэд нугалаад авчихсөөн.
Одоо нөхрийнхөө мөнгийг хурааж авдаг болсон.
