Цэвэр агаарт хэд хонох гэж Хужирт суманд байх хүргэн ахындаа очлоо.


Цэвэр агаарт хэд хонох гэж Хужирт суманд байх хүргэн ахындаа очлоо. 20,9 настай охид, 17,2 настай хүү гээд 4 хүүхэдтэй юм. Алим жимс, чихэр тараа гээд өгтөл 4 хүүхдийнхээ дунд 2 алим өгдөг байгаа. Өөрөө өгдөг байж яаж байгаа юм болоо ийм харамч юм байхдаа гэж бодож байтал 9тэй охин нь агаа май гээд, 20той эгч нь 2 настай дүүдээ май гээд хувааж идэж байна. Тэгтэл ах маань одоо гарцгаа малын тэжээлээ бэлтгээд морь малаа тэжээ гэхэд 2 настайгаас бусад нь дор бүрнээ л хурга, тугал, морь гээд тус тусын тэжээлээ бэлтгээд гарлаа. Хүүхдүүд гарсны дараа ах эгч 2т нэг нэг алим өгчихгүй зөндөө юм өгч байхад гэхэд хүргэн ах маань надад хүүхэд өсгөж хүмүүжүүлэх Монгол ухааны талаар маш их зүйл ярьж өглөө. Санаанд орохгүй энгийн зүйлүүд байдаг юм байна.
Одооны хүүхдүүдэд багаас нь өмчирхөх үзэл суулгаж байгаа нэг зүйл нь өөрт нь гэж оноож өгсөн энэ ганц алим юм. Хэн нэгэнтэй хувааж идэх гэдэг сэтгэхүй байхгүй болгож байгаа юм. 1 алим байсан ч 4үүлээ хувааж идэж сургах, аааа бага нь идэг та нар том болчихоод битгий горьдоод хараад бай гэх юм бол бага хүүхэд би л ганцаараа идэх ёстой гэсэн үзэлтэй болно.
Ямар ч ажлыг яг ижилхэн хувиарлаад том жижиг эр эм гэлгүй хийлгэх. Энэ хөөрхий жаахан юм эмэгтэй юм гэж хөнгөн ажил өгөлгүй, чи эрэгтэй юм чинь гэж хүнд ажил өгөлгүй харин өөрсдөөр нь хийж чадахгүй нэгэндээ туслах, элбээд хийдэг болгох хэрэгтэй гээд олон сайхан зүйлийг ярьж өгсөөн. Надад их сургамжтай санагдсан учраас та бүхэнтэй бас хуваалцаж байна.
zazazazaza