Нэгэн нохойн түүх.


Бага хүү маань сургуульд ороод удаагүй байхад тохиолдсон явдал юм. Нэг өдөр хүү маань "Мөрөөдөл биелдэг юм" нэвтрүүлэгт захиа бичих юм бол миний мөрөөдөл биелэх үү гэж байна. Би ч за яг биелүүлдэг юм аа миний хүү мөрөөдөлөө биччих аав нь захиаг нь хүргэж өгье гэж хэллээ. Хүү маань немц нохойн гөлөгтэй болох мөрөөдөлтэй байгаа тухайгаа хичээнгүйлэн бичсэн захиагаа надад өглөө. Би тухайн нэвтрүүлэг бэлтгэдэг уран бүтээлчидтэй уулзан хэрхэн хүүгийнхээ мөрөөдөлийг биелүүлэх талаар ярилцаад хороололд байдаг 1000 найз дэлгүүрийхэнтэй уулзаж ярилцаад цэвэр цусны хөөрхөн нэг сартай гөлөг авах боллоо. Гөлгөө цаасан хайрцагт хийгээд хүүгээ гэрийнхээ гадаа тоглож байхад нь очлоо. Нэвтрүүлгийн хөтлөгч нь миний дүү манай нэвтрүүлэгт гөлөгтэй болох мөрөөдөлтэй байгаа тухай захидал бичсэн байна бид тэр мөрөөдөлийг нь биелүүлэх гэж ирлээ гээд зурган дээр байгаа нохойны сувинер хийсэн цаасан уутыг өглөө. Хүү маань маш их баярлаад цаасан уутыг нээж тоглоомон нохойг харсанаа би ийм нохойтой болно гээгүй гээд уйлж гарлаа. Хөтлөгч жинхэнэ гөлөг хийсэн цаасан хайрцагаа өгөөд нээж үзээ энд жинхэнэ том нохой байгаа гэсэн чинь хүү маань итгэхгүй үгүй үгүй гээд уйлаад байлаа. Гэтэл цаасан хайрцагнаас жинхэнэ гөлөг өөрөө гарч ирж уйлж байсан хүү маань гөлгөө тэврэн авч нулимстай нүдээрээ инээмсэглэн байж билээ. Харин тэр гөлөг яасан тухай дараа бичье.
Хүний сайн нөхөр нохой гэж үнэн шүү.
zazazazaza